Кызыл-Курагин чиглэлийн төмөр замыг цэргүүд барина
2018-05-15

ОХУ-ын  Батлан хамгаалах яам 192.4 тэрбум рублийн хөрөнгө оруулалт бүхий  Элегест-Кызыл-Курагино чиглэлийн  төмөр замыг барих гэрээг  авч магадгүй байна. Өнгөрсөн онд төмөр замын цэргүүд “Оросын Төмөр  замууд” ХХН-ийн захиалгаар Украины нутгийг  тойруулсан 137 км төмөр замыг гүйцээн барьсан бөгөөд энэ туршлагыг нь Засгийн газрын зүгээс амжилт хэмээн дүгнэж байсан. Кызыл-Курагино чиглэлийн  төмөр  зам нь Тува дахь Элегестийн орд газрын нүүрс тээвэрлэхэд шаардлагатай. Концессийн энэ төслийг Руслан Байсаровын “Тувагийн Эрчим хүч,  Аж үйлдвэрийн корпораци”, “Оросын Төмөр Замууд” ХХН хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ захиалга БХЯ-нд таван хувийн ашигтай байна гэж шинжээчид таамаглаж  байна.

 

 

Цэргүүд  Кызыл Курагиногийн  төмөр замыг барих ажлыг  2018  онд  эхлүүлэхэд бэлэн байгааг  ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу энэ сарын 3-ны  өдөр мэдэгдсэн юм. Төмөр  замын  энэ хэсэг нь Хакасийг  Туватай  холбох  бөгөөд  концессийн  гэрээний дагуу  Элегестийн  орд  газраас  нүүрс тээвэрлэлтэд ашиглахаар төлөвлөжээ. Энэ цогц төслийг Руслан Байсаровын “Тувагийн Эрчим хүч, аж үйлдвэрийн  корпораци“ хэрэгжүүлж байгаа бөгөөд төмөр  зам барих ажилд  “Лидер”  компани, “Оросын Төмөр замууд” ХХН-тэй хамтарч байгаа юм. Төмөр  замын  салааны  урт  410 км, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь  192.4 тэрбум рубль аж. Үүнээс 134.6  тэрбум рублийг нь  дэд бүцтийн үнэт  цаас гаргаж,  төвлөрүүлэхээр төлөвлөжээ. ОХУ-ын  Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ замыг тус яамны төмөр замын бригадууд барьж гүйцэтгэхийг мэдэгдсэн. Мөн Батлан хамгаалахын  орлогч  сайд  Дмитрий Булгаков энэ  ажлыг  гүйцэтгэхэд  шаардлагатай  Засгийн газрын  тогтоол /4 р сарын 17-ны  өдрийн Концессийн гэрээний тухай/, Тээврийн  яам, “Оросын Төмөр Замууд” ХХН-ийн хамтарсан зөвлөгөөн гэх мэт хууль эрхзүйн орчин бүрдсэнийг нэмж хэлэв. Мөн  тэрбээр “10  батальон энэ ажилд гарахад бэлэн болсон. Тэр дундаа V бригадынхныг бэлтгэж,  шалгалтад хамруулаад байгаа”-г мэдэгдээд энэ сарын 10-нд  төмөр зам тавих батальонуудын ажилд гаргах хуваарийн талаар илтгэхээ хэллээ.  

 

 Элегестийн орд  газар нь 855 сая тонн коксжсон нүүрсний  нөөцтэй. Тувагийн  Эрчим хүч, Аж  үйлдвэрийн корпораци  2013 оны  эхээр  энэ  орд  газрыг эзэмших  лицензийг авсан.  Төмөр зам,  жилд 15 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр, ийм хэмжээний хүчин чадалтай Ванино дахь боомтын төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 346.6 тэрбум рубль байна гэсэн урьдчилсан тооцоог 2017 онд хийжээ. 2023 оны III улиралд төмөр  зам, уурхайнууд, юуны түрүүнд үйлдвэр,  боомтыг ашиглалалтанд  оруулахаа Тувагийн Эрчим хүч, аж үйлдвэрийн  корпорацийн орлогч дарга Андрей Чурин өнгөрсөн сард мэдэгдсэн юм.

 

“Ъ” буюу Коммерсантын  мэдээгээр  2017 онд  цэргүүд  Журавка-Миллерово чиглэлийн 137 км урттай төмөр замыг    Украины нутаг  дэвсгэрийг тойруулан тавих Оросын Төмөр  Замууд ХХН-ийн захиалгыг амжилттай  хийж  гүйцэтгэсний  дараа Засгийн газар, Батлан хамгаалах яамыг Кызыл-Курагино төслийг  гүйцэтгэхэд оролцуулах хэрэгтэй гэж үзжээ.  ОХУ-ын  Батлан  хамгаалахын сайд Сергей Шойгу нь Тува  гаралтай  бөгөөд 2014 онд энэ  замыг Хятад хүртэл  үргэлжлүүлж барихыг санал  болгож байсныг нь Тува, Хакасийн удирдлагууд  дэмжиж байжээ. Мөн  Оросын Батлан хамгаалахын сайд нь Оросын газар зүйн  нийгэмлэгээс 2011-2016 онд хэрэгжүүлсэн археологийн судалгаа шинжилгээний “Кызыл Курагино” ажлыг удирдаж байв. 

 

Концессийн гэрээний дагуу Батлан хамгаалахын цэргүүдийн тавьсан замын эзэмшигч нь ОХУ буюу Оросын  төмөр  замын тээврийн  Холбооны агентлаг байна. Харин зам тавих санхүүжилтийг нь концесс хийгч тал хариуцах үүрэгтэй юм.

 

Одоогоор энэ гэрээ хэлэлцээр хэзээ байгуулагдах нь тодорхойгүй байна. Энэ талаар Тувагийн Эрчим хүч, Аж үйлдвэрлэлийн корпораци, Батлан хамгаалах болон Тээврийн яам, “Оросын төмөр Замууд” ХХН ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

 

«Infoline-Аналитики»-ийн тэргүүн Михаил Бурмистров Кызыл-Курагиногийн төмөр зам барих ажлыг Батлан Хамгаалах яамны анги нэгтгэлүүдээр хийлгэх нь  ухаалга  шийдвэр гэж  үзэж байгаагаа илэрхийлж байна. Энэ нь  түр чөлөөлөгдсөн боловсон  хүчний нөөцийг ашиглах, төр засагт хөрөнгө зардалд нь хяналт тавих боломжийг олгоно гэж  тэрбээр үзжээ. Мөн гэрээт гүйцэтгэгчийн сонгон шалгууралттай холбоотой  эрсдлийг  бууруулах сайн талтайг тэмдэглэсэн байна. Мөн Украиныг тойруулан тавих төмөр замын санхүүжилт, ашиглалтад оруулах хугацаа нь БАМ, Трансибирийг холбох төмөр замынхнаас харьцангуй  бага гарч байгааг тэрбээр ярьсан байна. Гүйцэтгэгчээр  Батлан хамгаалах яамыг сонгох нь дэд  бүтцийн үнэт цаас худалдан авагчдад ч эргэлзээ төрүүлэхгүй гэж Бурмистров үзэж байна. Түүний тооцоогоор гүйцэтгэгчийн ашиг 10 хувиас багагүй,  харин эрсдэл нь 4-5 хувьтай байх аж.

 

М. Болд

Shuud.mn
Сонин хачин
TSERGUUD TUR AJILCHIN GESEN UG
2018-05-16
Танк манк нь ороод ирэхгүй байгаадаа?
2018-05-15
Shaagaad bai
2018-05-15
Te1 mongolchuud
2018-05-15
Бат-үүл гуай зөвшөөрсөн юм болов уу?
2018-05-15
srs:
энэ чинь орос талаас Тува биш, чечены мафи атгаж байга орд шүү. Тэр Байсаров гэдэг эзэн нь чечений мафи. Манайхан чечены мафид туслах гээд тийшээ төмөр зам тавина гэж дөвчигнөөд байгаа.
2018-05-15
Shaagaad bai