Улсын дээд шүүх намын захиалгаар ажиллаж байна
2018-05-15

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг  Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Үүнтэй холбогдуулан МАХН-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр  хэлэлцжээ.

 

Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх Н.Энхбаяр нарын хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд 07 тоот тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзахдаа намын ээлжит II Их чуулганыг Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцүүлэн хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн  дүгнэжээ.

 

Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол хүчин төгөлдөр байгаа, МАХН-аас шинээр ирүүлсэн баримтууд нь   уг тогтоолд заасан үндэслэлийг  арилгаагүй байх  тул   хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

Улсын дээд шүүхийн энэ шийдвэрийг МАХН-ын гишүүд улстөрийн захиалгаар хийж, гүйцэтгэсэн, намын дотоод асуудалд Дээд шүүх оролцох ёсгүй гэж дүгнэж буйгаа хэвлэлийн хурал хийн мэдэгдэв. Тэд "Шүүгч мэргэжлийн үйл ажиллагааг явуулахдаа ашиг сонирхлын зөрчлөөс хол шударга, хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Хоёр удаагийн шүүх хуралд суухад өнөөдөр Дээд шүүхийн шүүгчид аливаа улстөрийн бүлэглэлийн нөлөөнд орсон, бусдын ашиг сонирхолд автагдсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан үйл ажиллагаа явуулж байна” гэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өвөө:
Өвөө, эмээ нар гэртээ суугаач. Тэтгэвэрээ аваад
2018-05-17
Irgen:
Deed shuuhiinhen avilgad idegdsen shalgah
2018-05-16
зөв шийджээ
2018-05-15
ГОРЬДООЧ:
ГОРЬДЛОГО КОМПАНИЙН ОЮУНБААТАР АХЛАГЧИДТАЙ ГОРЬДООЧИД УУ ДААв ИХ САНСАН ГАЗАР ХООЛГҮЙ ГЭЖ
2018-05-15