Уул уурхайн салбарын статистик мэдээлэл
2018-05-15
Гэрэл зургыг MPA.mn

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга нар, яамны газар хэлтсийн дарга нар болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт оролцсон юм.

 

Тус хурлын үеэр өгсөн уул уурхайн статистик мэдээллийг хүргэж байна.

 

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

 

2018 оны эхний 4 сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 (21.5%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 (21.0%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 295.9 (35.4%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 (14.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.3%-ийг эзэлж байна.

 

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

-           Нүүрс                                     14.9 сая тн,

-           Зэсийн баяжмал                    445.4 мян.тн,

-           Алт                                          2.9 тн,

-           Молибдений баяжмал           1.8 мян.тн,

-           Төмрийн хүдрийн баяжмал  1.0 сая тн

-           Хайлуур жоншны баяжмал   21.3 мян.тн,

-           Цайрын баяжмал                   30.0 мян.тн,

-           Газрын тос                              2.3 сая бар,

-           Катодын зэс                            4.8 мян.тн

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 10.8 (2.5%) мян.тн, төмрийн хүдрийн баяжмал 133.2 (15.0%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 7.6 (55.5%) мян.тн, цайрын баяжмал 1.9 (6.8%) мян.тн-оор өссөн байна.

 

Харин нүүрс 1.5 (9.3%) сая тн, алт 24.8 (0.9%) кг, молибдены баяжмал 125.6 (6.6%) тн, газрын тос 175.2 (7.1%) мян.бар, катодын зэс 143.6 (2.9%) тн-оор буурсан байна.

 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

 

2018 оны эхний 4 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 807.8 (18.0%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 652.6 (20.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 304.5 (28.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 2.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 309.0 (17.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны 4 сард 3.9 их наяд төгрөг буюу 73.4%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 3.4 их наяд төгрөг буюу 64.3%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

 

Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

 

 2018 оны эхний 4 сарын улирлын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-           Алт                11.5 тэрбум төгрөг,

-           Нүүрс            255.8 тэрбум төгрөг,

-           Цайр              37.7 тэрбум төгрөг,

-           Зэс                 352.0 тэрбум төгрөг,

-           Төмөр             8.3 тэрбум төгрөг,

-           Жонш             4.6 тэрбум төгрөг,

-           Бусад             25.0 тэрбум төгрөг,

 

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн. Үүнээс:

 

-           Алт               4.6 тэрбум төгрөг буюу 1.7 (66.5%) дахин,

-           Нүүрс          139.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,

-           Цайр           15.5 тэрбум төгрөг буюу 1.7 (70.1%) дахин,

-           Зэс               72.8 тэрбум төгрөг буюу 1.3 (26.1%)дахин,

-           Төмөр           5.5 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

-           Жонш           2.8 тэрбум төгрөг буюу 2.6 дахин

 

Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна.

 

Эрдэс бүтээгдэхүүний экспорт, импорт

 

2018 оны эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,707.3 сая ам.доллар болж  2017 оны мөн үеэс 690.0 сая ам.доллар буюу 22.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 543.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

 

Экспорт

 

2018 оны эхний 4 сарын байдлаар экспортод 2,125.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбар экспортод 1,947.7 сая ам.доллар буюу 91.6 хувийг эзэлж байна.

 

Импорт

 

Импортоор нийт 1,581.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2017 оны мөн үеэс 464.2 сая ам.доллар буюу 41.5 хувиар өссөн байна.

 

Shuud.mn
Сонин хачин