С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд Сангийн сайд асан С.Баярцогтод авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Шүүхээс түүнийг дахин 30 хоног хорих шийдвэр гаргалаа.
С.Баярцогтыг дөрөвдүгээр сарын эхнээс хорьж эхэлсэн бөгөөд энэ сарын нэгэнд болсон шүүх хурлаас түүнийг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргаад байсан. Харин өнөөдөр хорих хугацааг дахин 30 хоногоор сунгалаа.
Түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж буй юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ