Импортын барааны зөрчлийн талаар мэдээлэл хийнэ
2018-05-16

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д

09.00 цагт Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль сахиулахын их сургууль, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Холбогдох утас: 88115446, 99088069

 

 Сүхбаатарын талбайд

09.00 цагт Эрүүл мэндийн салбарын АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ үргэлжилнэ.12.00 цагаас МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар МЭДЭГДЭЛ хийнэ. Утас 99733431

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвд

 9:00-10:00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьeэгийн тасагт ажиллана. Утас 99179899, 89115872

 

Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд

09:00-15:00 цагт Монгол улсад хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах INSPIRE стратeгийн хэрэгжилтийн талаарх үндэсний зөвлөгөөн болно.

 

Үндсэн хуулийн цэцэд

09.30 цагт Дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

09.30 цагт “Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал болно. Холбогдох утас: 99061074, 99122141, 98980404, 90100290

 

“Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд

09:30-15:30 цагт “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгааны тайлан илтгэл”-ийг нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулна.

 

НМХГ-ын хурлын танхимд

10.30 цагт он гарснаас хойш гүний гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн импортын бараа бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 91887887

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд.

11.00 цагт “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байгаа талаар ХХААХҮЯ , МҮХАҮТ, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газраас холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Утас 325044, 88080750, 91113191

 

 НЦГ-ын 108 тоотод

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах, их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2017-2018 оны төгсөлтийн эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эрдмийн баяр” арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.

 

Нийслэлийн Боловсролын газрын 202 тоот өрөөнд

15.00 цагт Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газраас хамтран зохион байгуулсан "Бид эрчим хүчээ хэмнэж чадна” хүүхдийн гар зургийн уралдаанд тэргүүлсэн сурагчдын шагналыг гардуулна.

 

МУИС-ын Номын санд

15.00 цагт "Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй:харьцуулсан судалгаа" шинэ номын танилцуулга болно.

Shuud.mn
Сонин хачин