С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг хүлээж авсангүй
2018-05-16

 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл шүүх хурал дуусч, шийдвэрээ гаргасан байна. Ингэхдээ шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг хүлээж аваагүй байна. Өөрөөр хэлбэл тэднийг батлан даалтад гаргахгүй, үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай хэмээн үзжээ. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
жинхэнэ монгол:
яг үнэн бусад луйварчидийг нь ч тэр худал хэрэг илэрүүлж хэргээ бусдад тохох гэж монгол хүнийг эрүүдэн шүүсэн алуурчидийг ч мөн адилаар гэсгээн цэнрлүүлэх болтугай.
2019-06-11
Jenko:
Ene estoi Jenkogiin holsnii bicheech nar saikhan shaaj ogch setgegdel bichjee. Za odoo Ta nar boltsgoo. Mongoliin ard tumniig medehgui bitgii basamjil. Ene ES uudiig garga!! Bitgii uls toriin togloom hiigeed bai myysain orosiin gar hul bologchid
2018-05-17
Zuv.25 jil shu
2018-05-16
зочин:
С.Баяр, Ч.Сайханбилэг нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн ордыг гадаадын эдийн засгийн алуурчдад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 40 жиүл тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены ордыг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан гэм нүгэл нь 9 үеэр арилшгүй нүгэлтнүүд юм. Төр засаг, хууль цааз тэднийг шийтгэхгүй гэхэд бурхан тэднийг 9 үеэр нь гэсгээх болтугай!!!
2018-05-16
жинхэнэ монгол:
яг үнэн бусад луйварчидийг нь ч тэр худал хэрэг илэрүүлж хэргээ бусдад тохох гэж монгол хүнийг эрүүдэн шүүсэн алуурчидийг ч мөн адилаар гэсгээн цэнрлүүлэх болтугай.
зочин:
Оюутолгойн талаар дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. 1-рт, Авилгал авч, өгч Монгол улсад 100 жилийн хохиролтой гэрээ байгуулсан улс төрчид болон Рио Тинтогийн эдийн засгийн алуурчдыг туурга тусгаар Монгол улсын хуулиар хатуу шийтгэж, ялыг Монгол улсад эдлүүлэх; 2-рт, Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлаж, орд ашиглах гэрээг дахин шинээр дэлхийн хүчирхэг аль нэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах!!!
2018-05-16
зочин:
Монгол улс цаашид ашигт малтмалын орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчид, эдийн засгийн алуурчидтай) бус, харин дэлхийн аль нэг хүчирхэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах хэрэгтэй. Эс тэгвэл Монголчууд үндэстэн дамнасан корпорацидуудад (дээрэмчидэд, эдийн засгийн алуурчидад) 100 жил хулхидуулна, 100 жил арбитрдана, 100 жил ажлын хэсэг байгуулна, тэгээд ашиг ч үгүй, зэс ч үгүй, алт ч үгүй, нүүрс ч үгүй, ухсан нүхтэйгээ дааж давшгүй өрөнд ороод хоцорно. Үүний яруу тод жишээг Рио Тинтогийн эдийн засгийн алуурчидтай байгуулсан Оюу толгойн гэрээ харуулдаг.
2018-05-16
зочин:
Монголын улс төрчидөд авилгал өгсөн хэргээр Оюутолгойн оруулсан хөрөнгийг (энэ хөрөнгөөр барьсан баяжуулах фабрик, хүдрийн ил далд уурхайг) экспроприаци хийх замаар (шууд хурааж Монгол улсын 100 хувийн төрийн өмчлөлд авах) улсад хурааж авдаг олон улсын жишиг бий шүү. Энэ талаар гарсан НҮБ-ын тогтоолууд ч байдаг.
2018-05-16
зочин:
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
2018-05-16
зочин:
Гэмт хэрэг хийсэн бол урд нь ямар албан тушаал хашиж байсан нь ямар хамаа байна. Өмнөд Солонгосчууд авилгалын хэргээр гурван Ерөнхийлөгчөө хатуу шийтгэж чадаж байна шүү дээ. Харин Монголд эх орноосоо урваж гадаад, дотоодын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон Баяр, Сайхабилэг нарыг шийтгэж чадахгүй байгаа бол Монголын УИХ, Засгийн газар, Шүүх, Хууль хяналтын бүх байгуулага авилгалд бүрэн идэгджээ гэж үзэхээс өөр арга байхгүй.
2018-05-16
зочин:
С.Баяр, Ч.Сайханбилэг нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн уурхайг гадаадын эдийн Засгийн алуурчидад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 40 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены уурхайг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан, Монголын ард түмний өмнө хэмжээлшгүй хор хохирол учруулсан аймшигтай нүгэлтэн. С.Баяр, Ч.Сайханбилэг нар бол хуулийн хамгийн хатуу гэсгээл хүртэх ёстой нүгэлтэнүүд.
2018-05-16
зочин:
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.
2018-05-16
зочин:
Үндсэн хуулиасаа Ардчилал гэсэн тэнэг үгийг авч хаяад Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Боловсрол,Эрчим хүч, Уул уурхайн салбарууд зөвхөн 100 хувь төрийн өмчлөлд байна, бусад салбар нь чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллана гэсэн заалт оруулаад явбал Монголын түмэн хэрүүл, авилгал тэр дороо үгүй болж Конвергенцийн онолоор (загвараар) Орос, Хятад шиг тэр дороо суга хөгжинө шүү дээ.Энэ бол тэнэг миний хэлсэн үг биш, Нобелийн шагналт эдийн засагчдын захиж хэлсэн үг юм шүү дээ.
2018-05-16
зочин:
Монголын эмгэнэл бол Оюутолгойн гэрээ байгуулах үйл ажиллагаанд нэг ч уул уурхайн инженерийг оруулахгүйгээр дан ганц улс төрчид (хорчид), хуульчид, эдийн засагчид, бөхчүүд, дуучид, сэтгүүлчид зэрэг бодит амьдралаас (уул уурхайгаас) хол байдаг цагаан захтнууд байгуулсан явдал юм. Ийм гэрээ угаасаа хэзээ ч сайн гэрээ болохгүй, 100 жилийн маргааныг дагуулна. Одоо энэ гэрээг УИХ-аар цуцлаад үндэстэн дамнасан корпорацитай биш, дэлхийн аль нэг хүчирхэг гүний (ОХУ мэт) Засгийн газартай шинээр байгуулах хэрэгтэй. Монголчуудад өөр зам байхгүй.
2018-05-16
зочин:
Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...
2018-05-16
зочин:
Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг байна. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын эдгээр эрх зүйн хэм хэмжээний дагуу гадаад, дотоодын луйварчдаас салах цаг болсон.
2018-05-16