92 настай Ерөнхий сайд ЗАЛГАМЖЛАГЧАА суллажээ
2018-05-16

Малайзын сөрөг хүчний тэргүүн, улстөрч Анвар Ибрахим дөнгөж сая шоронгоос суллагдсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

Түүнийг Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, хоёр жилийн ялаар шийтгэсэн юм.

 

Малайзын Ерөнхий сайдаар шинээр томилогдоод буй  Махатир Мохамад өнөөдөр өглөө түүнд өршөөл үзүүлжээ.

 

Өдгөө 92 насыг зооглож буй Ерөнхий сайд энэхүү албаа 1-2 жил хаших төлөвлөгөөтэй буйгаа ард түмэндээ хандан мэдэгдээд залгамжлагчаараа эвслийн тэргүүн Анвар Ибрахимыг сонгосон юм.

 

Малайзын Хууль зүйн сайд Мохамед Апандыг Ерөнхий сайд асан Нажиб Разакийн авлигын хэргээр мэдсээр байж нуусан хэмээн буруутгаж, ажлаас нь чөлөөлсөн хэмээн Махатир Мохамад мэдэгдэв.

 

Тэрбээр энэ долоо хоногийн эхээр төрийн сангаас 700 сая ам.доллар завшсан гэгдээд буй Разакийг гэр бүлийнхээ хамтаар хилийн дээс алхахыг хоригложээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Aluurchin malaizuud
2018-05-16