"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар П.Ганхүүг томилжээ
2018-05-17

Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүүг томилжээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь П.Ганхүүг томилсон байна. П.Ганхүү нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байв.

 

 

 

Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтнээс эхлээд сайд хүртэл ажилласан нэгэн юм. Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалжээ.

Shuud.mn
Сонин хачин
ene xujaagiin:
ene ganxyy gedeg luuxaanii sheesees yu ch garaxgyi shdee erchim xychnii salbariig nuragad mungii ni ideed ogtsorson balai xulgaich shdee
2018-05-18