Гэр хорооллын иргэд дахин жагслаа

“Гэр хороолол” хөдөлгөөнөөс өнөөдөр /2018.05.17/ Д.Сүхбаатарын талбайд дахин цугларч, жагсаал хийж байна. Тэд долоо хоногийн өмнө мөн төв талбайд майхантай жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлсэн.
Тэд энэхүү жагсаалаараа Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж буй ажээ. Гэр хорооллын иргэд өнгөрсөн хоёрдугаар сард гэр хорооллыг хөгжүүлэхийг шаардаж жагссан. Өнөөдөр дахин жагсаж үзэл бодлоо илэрхийлж байна.
Жагсагчид гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга С.Батболдоос шаардаж буй бөгөөд хотын дарга "Аз жаргалтай Улаанбаатар" хөтөлбөрөө зөвхөн хотын төвд хөшөө барих төдийхнөөр ойлгоод байна. Тиймээс Хотын Засаг даргыг огцрох хүртэл тэмцэнэ гэдгээ хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ