“Гэр хороолол” хөдөлгөөний жагсаалыг албадан тараажээ
2018-05-18
Гэрэл зургийг MPA.mn

 

“Гэр хороолол” хөдөлгөөнөөс өнөөдөр /2018.05.17/ Д.Сүхбаатарын талбайд дахин цугларч, жагсаал хийж байна. Тэд долоо хоногийн өмнө мөн төв талбайд майхантай жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлсэн. Уг жагсаалыг зохион байгуулагчид хууль тогтоомж зөрчиж, жагсаал цуглаан хийх журмыг дагаж биелүүлээгүй тул СБД-ийн Засаг даргын захирамжийн дагуу, цагдаагийн байгууллагын алба хаагчид албан тараах үйл ажиллагааг явуулжээ.

 

2018.05.17-ны өдрийн 11.30 цагт Сүхбаатарын талбайд “Гэр хорооллын хөдөлгөөн” ТББ-аас бүртгэлгүй майхантай цуглааныг зохион байгуулсан. Энэ нь Монгол Улсын жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дэх зүйлийн 8-т  заасан Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан бусад түр орогнох байр барихгүй байх, хоноглохгүй байх, бүх төрлийн ердийн хөсөг, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байх тул хууль бус жагсаал цуглааныг нэн даруй зогсоож, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх тухай албан шаардлагыг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Гэр хорооллын хөдөлгөөн” ТББ-ын тэргүүнд удаа дараа хүргүүлсэн. Гэвч шаардлагыг хүлээж аваагүй.

 

Иймд хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан СБД-ийн Засаг даргын албан шаардлагыг “Гэр хорооллын хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Батсүхэд хүлээлгэн өгөх  гэсэн болов ч мөн хүлээж аваагүй. Тухайн өдрийн 21.50 минутад шаардлагын хугацаа дууссан тул сайн дураараа жагсаал, цуглааныг тараахыг шаардсан ч биелүүлээгүй тул цагдаагийн байгууллагаас уг цуглааныг албан тараах арга хэмжээг зохион байгуулсан” гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зөв байна... Маанагууд Батүүлийн гэрийн гадаа очиж жагсах хэрэгтэй,,, Батүүл хүүтэйгээ нийлж гудамжинд гаргасан биз дээ
2018-05-18