БНХАУ, АНУ-ын худалдааны алдагдлыг $200 тэрбумаар бууруулах санал тавьжээ
2018-05-18

АНУ, БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны зөрчлийг намжаахын тулд Бээжингийн тэргүүн Си Зиньпинийн Эдийн Засгийн ахлах зөвлөх Лью Хи Вашингтон хотноо айлчилж байна.

 

 

Тэрбээр Цагаан ордонд зочилж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Зөвлөх, Ехөнхийлөгч Трамптай уулзах үеэр Америкийн худалдааны тэнцлийн алдагдлыг 200 тэрбум ам.доллароор бууруулах санал тавьжээ.

 

Тэрбээр мөн “АНУ-аас авах импортын бүтээгдэхүүнүүдээ нэмэгдүүлж, эдийн засгийг нь дэмжих бодлого баримтлах болно” гэж мэдэгдлээ.  Бээжингийн саналд Трамп ямар хариу өгсөн нь НУУЦ байна.

 

Трамп, зөвлөхтэй уулзах үеэрээ “Шударга бус худалдааны хэлцлүүдээс болж БНХАУ олон жил Америкийг хохироож ирсэн. Гэхдээ энэ бүхэнд БНХАУ-ыг буруутгахгүй байна. АНУ-ын өнгөрсөн хугацаанд удирдаж байсан эрхмүүд л буруутай. АНУ хэтэрхий олон жил худалдааны золиос болсон. Би энэ бүх гажуудлыг засах үүрэгтэй” хэмээн хатуухан мэдэгджээ.

 

АНУ-ын худалдааны тэнцэл өнгөрсөн онд 800 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнээс 500 ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдал байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин