33 жил тагнуулчаар ажилласан эмэгтэй Тагнуулын байгууллагыг ТЭРГҮҮЛНЭ
2018-05-18

АНУ-ын Тагнуулын Ерөнхий газрыг Жина Хаспел тэргүүлэхээр болсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

Түүхэндээ анх удаагаа тус байгууллагын тэргүүнээр эмэгтэй хүн ажиллахаар болжээ. Сенатын нийт гишүүдийн 54:45 хувийн саналаар тэрбээр томилогдсон байна.

 

Өдгөө 61 настай Жина 33 жил улсын нууц байгууллагад ажилласан туршлагатай нэгэн бөгөөд өмнө нь Африк болон Европын орнуудад нууц ажиллагаанд оролцож байсан гэнэ.

 

Түүнийг эсэргүүцэгчид 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагын дараа Тагнуулын газраас хэрэгжүүлж байсан тамлан зовоох аргаар байцаах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хүн хэмээн шүүмжилжээ.

 

Жина Хаспел “Дахин тамлан зовоох арга хэрэгсэл ашиглахгүй” хэмээн сенатын өмнө амласан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин