Монгол Улс согтуу жолоочийн тоогоор дэлхийд тэргүүлдэг
2018-05-18

Замын тээврийн ослоор хоёр жилийн хугацаанд 1000 хүн нас баржээ                

 

Гэрэл зургийг MPA.mn

               

Дэлхийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн ослоор нас барагсдын тоогоор Монгол Улс тэргүүлжээ.

 

Тодруулбал 100,000 хүн тутамд харьцуулсан судалгаар Европын улс орнууд 9.2 хувь, Азийн улс орнууд 18.4 хувьтай гарсан бол Монгол Улсад 24.1 хувь, дэлхийн хэмжээнд 17.4 хувьтай байна. Монгол Улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд орсон хүмүүсийн 37 хувь нь нас барж, 63 хувь нь тахир дутуу болжээ.

 

Мөн манай Улсад сүүлийн хоёр жилийн дотор 1.035 хүн буюу гурван онгоц осолдох хэмжээний хүн зөвхөн зам тээврийн ослоор нас барсан байна.

 

 Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
mgl:
ene buhend zamiin tsagdaa nar ajilaa yaj hiideg ni haragdaj bna daa
2018-05-19
Монгол эрчүүд их азтай юм шиг санагддаг. Тэдэнд ар гэр авгай хүүхдээ тэжээх ёстой гсн хууль байхгүй, архи уугаад дуртай үедээ машинаа бариад солиорчино, ажилгүй ангайгаад хэвтсэн ч архи тамхины мөнгөө яаж ийж бгаад бусдаас авчаад бн. Заавал дээд сургуульд сурч нрм үзэж нойргүй хонох шаардлага тэдэнд байхгүй. Хэн нэгний суганы үс болвол амар хялбар аргаар хэдэн юмтай болоод нөгөөхөө дуртай юмандаа хэрэглэчинэ нууц амраг мөрийтэй тоглоом гээд. Ер нь их азтай хүмүүс
2018-05-18
зочин:
манайд архидалт их байгаа нь ажилгүйчүүд их дээр нь хөдөлмөрийн үнэлэмжээ олигтой тогтоодоггүй ажил хийж байгаад л ядуудуурч бөөн зээл өрөнд орчихтой холбоотой архины дэлгүүрийг багасгах баар цэнгээний газрыг цөөлж 24 цагаас бүрэн хаадаг болгох хатуу хууль хэрэгтэй . гадны оронд согтуу машин баривалөндөр торгуультай бүр хоридог юм байна лээ
2018-05-18