60 настай Алек Болдуин ААВ боллоо
2018-05-18

Холливуудын нэрт жүжигчин Алек Болдуин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жүжигчний гэргий Хилариа энэ сарын 15-нд амаржиж, хүүтэй болжээ.

 

Алек эхнэр болон шинээр мэндэлсэн хүүгийнхээ хамтаар авахуулсан сэтгэл хөдөлгөм гэрэл зургаа өөрийн инстаграм хуудастаа байршуулаад “Тэр энд байна. Тэр үнэхээр гайхалтай” хэмээн бичсэн байна.

 

Одоогоор хос бяцхан хүүдээ нэр өгөөгүй байгаа гэнэ.

 

 

Хос нэг настай Кармен, дөрвөн настай Рафеал, хоёр настай Лио гэх гурван хүүхэдтэй билээ.  Өдгөө 60 настай Алек өмнөх гэрлэлтээсээ 22 настай Иреланд гэх охинтой.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин