Хууль зөрчихөө боль, М.Энхболд дарга аа
2018-05-18

 

УИХ-ын чуулганы үдээс хойш хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөрс хамгааллын асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр "Бид зөвхөн байгалийн баялгийг авах бус байгалиа хайрладаг байх хэрэгтэй. Үржил шимтэй газар шороогоо хамгаалах нь Монгол Улсын урт хугацааны бодлогын тулгуур" гэдгийг онцлоод энэ чиглэлд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцууллаа. Дараагаар нь цөөнх асуулт тавьж, хариулт авч байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчөөд байна. Эдийн засгийн коридорын тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр хууль зөрчөөд хөрс хамгааллын асуудал орж ирж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулах асуухад иргэдийн нүхэн жорлонг ариутгалжуулах асуудлаар юу хийж байна. БОАЖЯ юу хийж байна. Газар тариалангийн бүсэд алт олборлох явдал их байна. Ингэснээр тухайн аймагт цөлжилт эрчимтэй явагдаж байна. Хуурайшилт их байна. Ашиглалтын лиценз, хайгуулын лицензийг маш их өгч байна. Хэн дуртай нь хайгуулын лиценз өгч байна. 200 хайгуулын лицензийн 90 хувь нь алтны лиценз байна гэлээ. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Монгол Улсын нийт газар нутгийн 0.5 хувь нь газар тариалангийн бүс нутаг. Энэ хэмжээ нь багассаар байгаа. Газар тариалангийн бүс нутгийг тогтооход малчид, тариаланчдын хооронд маргаан дагуулдаг. Одоо газар тариалангийн бүс нутгаа хамгаалалтад авахгүй бол бид хөгжихгүй. Газар тариалангийн бүс нутгаа Засгийн газар зарласан. Бид 3.2 сая хүнийхээ хүнсний асуудалд анхаарах ёстой юм. Тийм учраас газар тариалангийн бүсийг тогтоож, бодлогоо явуулна.  

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэбат зөв ярьж байгаа юм биш үү. Лиценз гэдгийг олгохоо болих болоогүй юм уу. Арай дэндээд байгаа юм биш үү.
2018-05-19
Ene hyalasan hulgaich amid bga tsag shudraga es huuli duren gej mai....
2018-05-19
ЭНЭ эРДЭНЭБАТ СЭЛЭНГЭД ТАРИЛАНГИЙН ТАЛБАЙ ХУДАЛДАЖ АВСАН СУРАГТАЙ БАЙСАН
2018-05-18