17 настай сурагч зэвсэгт халдлага үйлдэж, 10 хүнийг хөнөөжээ
2018-05-20

АНУ-ын Техас мужийн Санта Фе хотын дунд сургуульд зэвсэгт халдлага гарчээ.

 

 

Энэхүү халдлагын улмаас 10 хүн амиа алдаж, 10 хүн шархадсан гэнэ.

 

Халдлагыг тус сургуулийн сурагч, 17 настай Димитриос Пагурцис үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд цагдаагийнхан түүнийг амьдаар нь баривчилсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Димитриос Пагурцис аавынхаа нэр дээрх бүртгэлтэй хагас автомат гар буугаар зэвсэгт халдлага үйлджээ.

Тэрбээр сургуулийн барилга дотор нэвтэрснийхээ дараа гал нээсэн аж.  Цагдаагийнхан түүнийг аллага үйлдсэн, галт зэвсэг зөвшөөрөлгүйгээр ашигласан хэмээн буруутгаж, шалгаж эхэлсэн байна.

 

 

Техас мужийн захирагч Грэг Эббот  “Техас мужийн түүхэнд болсон хамгийн хэрцгий, жигшүүртэй халдлага” хэмээн дээрх хэргийг тодорхойлжээ.

 

Уг хэргээс гурван сарын өмнө Флорида мужийн Парклэндын дунд сургуульд мөн зэвсэгт халдлага болж, 17 хүн амиа алдсан билээ.

 

АНУ-ын хэмжээнд энэ он гараад 22 удаагийн зэвсэгт халдлага гарчээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин