Уилъямын хүүхдүүд Харри, Меган нартай ижилхэн хувцаслажээ
2018-05-21

Их Британийн ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч Меган нар хуримаа хийсэн билээ.

 

 

Хуримын ёслол амжилттай болсон бөгөөд хос өдгөө бал сараа тэмдэглэж байна.

 

Ёслолын ажиллагаанд хатан хааны гэр бүлээс гадна холливуудын уран бүтээлчид оролцсон нь олны анхаарлын татжээ.

 

Мөн угсаа залгамжлах Уилъям болон гуравдахь хүүхдээ өлгийдөн авсан Кейт Миддлтон болон хосын ууган хүү Жорж, охин Шарлотте нар хуримын ёслолд оролцсон нь голлох зочдын нэг байв.

 

Сонирхолтой нь бяцхан ханхүү, гүнж нар сүйт залуу болон сүйт бүсгүй нартай ижилхэн хувцасласан нь олны анхаарлыг татжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин