Ассад: Сири эцсээ хүртэл ОХУ-ын гараас атгана
2018-05-21

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Сочи хотноо гэнэтийн айлчлал хийсэн билээ.

 

 

ОХУ-ын Ерөнхиийлөгч В.Путин хүндэт зочноо өөрийн биеэр угтан авч, цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

 

Ассад, Путинтай уулзах үеэрээ Сирийн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, улмаар элчээ НҮБ-д илгээх хүсэлтэй буйгаа уламжилжээ.

 

Тэрбээр “Сири эцслээ хүртэл ОХУ-ын гараас атгасаар байна” гэж хэлэв.

 

Мөн Сири дэх ОХУ-ын компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцсон талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.

 

Ассад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сочи хотноо айлчилсан юм.

 

Казакстаны Астана хотноо Сирийн хямралын эцэслэх энхийн уулзалт зохион байгуулагдсан ч АНУ-ын төлөөлөгчид уг уулзалтад оролцоогүйн улмаар сөргөлдөгч талууд хэлэлцээр хийгээгүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Guest:
Viva Syria
2018-05-21