“Гэр хороолол” хөдөлгөөний тууштай тэмцэх ГУРВАН шалтгаан
2018-05-21
Гэрэл зургийг MPA.mn

“Гэр хороолол” хөдөлгөөнөөс хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардсан майхантай суултыг Сүхбаатарын талбайд хийсэн. Харин хууль ёсны зөвшөөрөлгүй гэх шалтгаанаар тус суултыг албадан тараасан юм. Энэ асуудлаар “Гэр хороолол” хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ.

 

Эвлэлдэн нэгдэж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, гэр хороололд сайхан амьдрах хүсэл мөрөөдлөө нэхэж шаардсаны төлөө цагдаагийн хүчээр биднийг барьж, манай жагсаалыг албадан тараасан. Энэ үйл явдлаас үүдэн Гэр хороолол хөдөлгөөнийхөн гурван чиглэлээр тууштай тэмцэхээ илэрхийлэв.

 

  1. Талбайн гэрлийг унтрааж, зам талбайг хааж байгаад 300-400 цагдаагийн хүчээр цуглааныг тарааж, баривчилсан нь нийгэмд айдас төрүүлэх гэсэн цагдаагийн удирдлагуудын оролдлого. Үүнийг бид эсэргүүцэн тэмцэнэ.

  2. Бид жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлээ нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн. Гэтэл ажил тарсны дараа, орой 20 цагт Хуулийн хэлтсээс ярьж, жагсаал цуглаан зохион байгуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Бид цуглаан зохион байгуулах хүсэлтээ нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн байтал Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэгч нь албадан тараах хууль бус захирамж гаргасан. Энэ захирамжаар бид шүүхэд хандана. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж чадахгүй байгаа хотын дарга С.Батболдтой хамт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг огцрохыг шаардана.

  3. ХСИС-ийн оюутан, цагдаагийн албан хаагчдыг энгийн хувцастайгаар бидний дунд оруулж, эмх замбараагүй байдлыг зориудаар үүсгэхийг оролдсон. Бид үүний төлөө тууштай тэмцэнэ гэдгийг Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх хэллээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
ZBGN:
ЗӨВ ЗӨВ ,,,,,Су.Батболдтой Тэмцэх хэрэгтэй ,,,,,
2018-05-21
zochin:
uursduu bhdaa hiih ni yasiim.hudlaa shoudaad l bid mednee.baga doromjlooroi. taraa taraa
2018-05-21
тараа тараа. батүүл чинь өөрөө дарга байхдаа жагсвал ална шүү гэдэг байсан.
2018-05-21