Д.Сугарын оронд Ш.Солонгыг дэвшүүлэхээр ярьж эхлэв
2018-05-21

 

 

Өнгөрсөн онд Цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэднийг Ерөнхийлөгч 2011 онд санал болгон томилуулж байв. Тиймээс тэдний оронд хэнийг томилохоо Ерөнхийлөгч шийдвэрлэх ёстой.  Харин энэ сард Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Т.Лхагвааг 2012 онд Ерөнхийлөгч, Д.Сугарыг УИХ санал болгон тус тус томилуулж байв. Дээрх дөрвөн гишүүний дотор эрүүгийн хэрэгт олон жил холбогдож буй Д.Сугар бий бөгөөд тэрээр хэдхэн хоногийн өмнө “Цэцийн гишүүнээр буцаж томилогдох хууль эрх зүйн үндэслэл бий ч би болохгүй. Та нараас залхаж байна” гэсэн тайлбар хийсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын дарга М.Энхболд Д.Сугарын оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болжээ.

 

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ш.солонго гэгч энэ эмгэн бас хаанаас гараад ирвээ!Энэ эмээгийн талаарх мэдээллиыг үнэ зөвөөр танилцуулах хэрэгтэй!Цэцийн гишүүдийн3-г ерөнхиылөгч,3-г(хурлаас)3-гньШ.Е.З-с томилдог яг хэний томолгооны хүн бэ?
2019-09-06
зочин:
Амьд явбал юм юм үзэх нээ. Сугардаггүй Сугарын Солигдоггүй Солонгоор солих нээ.
2018-05-21