Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэхэд анхаарна
2018-05-21

 

"Монголын эдийн засгийн форум-2018" Төрийн ордонд боллоо. Хоёр өдөр үргэлжлэх энэ форумаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн зөвшилцөж, асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа юм. Өнөөдрийн форумын үйл ажиллагаа, үр дүнгийн талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.  Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцсоноо зохион байгуулагчид онцоллоо. 

 

Маргааш "Монголын эдийн засгийн форум-2018"-нд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэх юм. Мөн нийтлэлч Б.Батбаяр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. "Рио тинто" компанийн захирлын илтгэл болон "Монгол Улсын хөгжлийн загвар" хэлэлцүүлэг илүү ач холбогдолтой өрнөх байх гэж зохион байгуулагчид үзэж байна. 

 

-Энэ удаагийн чуулганаар эдийн засгийн өсөлтийг иргэддээ хэрхэн хүргэх талаар хэлэлцэж, үр дүнд хүрэх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангана гэдгийг тэд онцолсон юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин