11 мянган хүний аминд хүрсэн ЭБОЛА вирус дахин дэгдлээ
2018-05-22

Баруун Африкийн орнуудад өнгөрсөн 2014 онд дэгдэж, улмаар 11 мянган хүний аминд хүрсэн эбола вирусын халдвар дахин дэгдсэн талаар ДЭМБ сэрэмжлүүллээ.

 

 

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эбола вирус дэгдэж, 26 хүн амиа алдсан гэнэ. Эрх баригчид халдварын тархалтыг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлж, туршилтын вакциныг иргэдэд хийхээр болжээ.

 

1.2 сая иргэнтэй  Мбандака хотноо вирусын халдвар хурдацтай тархаж буй учир ийнхүү нэгдсэн журмаар иргэдэд вакцин хийхээр болсон гэнэ.

 

Вирусын халдварыг зогсоох улмаар халдвар авсан иргэдийг эрүүжүүлэхийн тулд анх удаагаа туршилтаар гаргаж авсан вакциныг иргэдэд хийхээр боллоо” хэмээн ДЭМБ-ын  хэвлэлийн төлөөлөгч Тарал Жазаревич мэдэгдлээ.

 

Энэхүү вакциныг эхний ээлжинд 8-10 мянган хүнд хийнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин