iPhone 8, 8 Plus RED Special Edition

2018 оны 4-р сарын 9-нд Apple компани улаан өнгийн iPhone 8, 8 Plus (RED) загваруудаа танилцуулсан билээ. Өнгөрсөн жилийн энэ өдөр мөн улаан өнгийн iPhone 7, 7 Plus (RED) утсууд танилцуулагдаж байжээ.
Энэхүү онцгой iPhone (Product) RED Special Edition загвар нь Apple компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй олон ажлын нэг бөгөөд энэ удаагийн "улаан" өнгөтэй онцгой загварууд нь Дэлхий дахинд томоохон асуудал болоод байгаа ДОХ өвчинтэй тэмцэх зорилготой. Өөрөөр хэлбэл, шинэ загварын iPhone утсуудыг худалдан авсан хүн бүр ДОХ өвчинтэй тэмцэх үйлсэд тус дэм үзүүлж байгаа хэрэг юм. Таны худалдан авсан RED Special Edition загварын бүтээгдэхүүний үнэ өртөг нь 100 хувь The Global Fund санд ХДХВ/ДОХ хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагддаг. Цаашлаад Гана, Лесото, Руанда, Өмнөд Африк, Танзани Кени, Кени, Замби зэрэг орнуудын ХДХВ - ийн халдвартай хүмүүст тусламж болон очдог билээ.
64GB, 256GB-н сонголттойгоор худалдаанд гарсан iPhone 8, 8 Plus (RED) утсууд нь энгийн iPhone 8, 8 Plus-тай ижил үзүүлэлттэй, ижил хэмжээтэй. Цорын ганц өөр зүйл нь улаан хар өнгийг хослуулсан загвартай.
Apple брэндийн Монгол дахь хамгийн том албан ёсны борлуулагч РС mall сүлжээ дэлгүүр нь үйлдвэрээс нь шууд нийлүүлэх албан ёсны эрхтэй бөгөөд та бүхэнд мэргэжлийн заавар зөвлөгөө, 1 жилийн баталгаат хугацаатайгаар iPhone, iMac, MacBook, дагалдах хэрэгсэлүүдийг санал болгох болно
www.facebook.com/applemongolia
7575-3535
9904-2027
9988-0093
https://locate.apple.com/mn/en/sales/?pt=all&lat=47.913982499999996&lon=106.8952374
СЭТГЭГДЭЛ БИЧИХ