Хувийн хэвшлийнхэнд том төслүүдийг хөдөлгөх хүлээлт байна
2018-05-22

“Монголын эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Энэ удаагийн форумаас ямар үр дүн хүлээж байгаа талаар оролцогчдын байр суурийг сонслоо.

 

Эдийн засаг С.Дэмбэрэл:

 

-Төр хөшгөө сайн нээх  хэрэгтэй. Төрийн бодлого гэдэг бол чих нь нээлттэй, иргэдээ сонсож чаддаг чадвартай байх ёстой. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд дотор нь байдаг хүмүүсийн үгийг сонсох нь чухал гэж Дэлхийн банк онцоллоо. Энэ нь бизнес эрхлэгчдээ сонс гэж байгаа юм. Бизнес эрхлэлтийн замын зураглал маш хүнд суртлаар дүүрэн байлаа. Форум хийж байгаагийн нэг шалтгаан нь гадаадын компаниудад тулгарч байгаа саадыг арилгах нь чухал.  

 

ЗГХЭГ-ын дэд дарга н.Бат-Эрдэнэ:

 

-Өнөөдөр -1 хувьтай байсан эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хүргэсэн амжилттай форумаа эхлүүлж байна. Бид бүтэн жилийн хугацаанд даалгавар авч байгаа юм. Хямралыг даван туулах, эдийн засгийн өсөлтийг бий болгох талаар төр даалгавар авч, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллана. Тавантолгойн уурхайд түшиглэж шахмал түлш үйлдвэрлэх, Багануур, Шивээ-Овоогийн уурхайг түшиглэсэн дизель түлш үйлдвэрлэхээр зорьж байна. Тиймээс энэ онд томоохон үйлдвэрүүдийг байгуулахаар ажиллаж байна. 

 

“Монгол шуудан” компанийн захирал н.Анхбаатар:

 

-Компанийн засаглал, төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудлыг ярилцлаа.  Монгол шуудан” компани 100 хувь төрийн өмчийн компаниас хувьцаат компани болсон. Монгол шуудан компани  2014 онд IPO хийсэн. Буцаагаад компанидаа хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Анх 180 төгрөгөөр хувьцаа гарч байсан бол өнгөрсөн баасан гаригт 500 төгрөгөөр арилжаалагдаж байна. Компанийн засаглалын хувьд сайн засаглалын хэлбэрт шилжсэн. Монгол шуудан компани татварын дараах цэвэр ашиг 1.2 тэрбум байлаа. Цаашдаа манай компани тээвэр логистикийн чиглэлд түлхүү ажиллана.


Эдийн засагч Д.Жаргалсайхан:

 

-Цахим оролцоо гэх сэдвийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж буй нь маш шинэлэг бас давуу тал юм. Уг оролцоог идэвхжүүлснээр төр засгийн бодлого, шийдвэр иргэдэд маш түргэн хүрнэ гэсэн үг. Хууль гаргахаасаа өмнө иргэдийнхээ саналыг авна гэж сая ярьсан. Энэ бол өмнө нь яригдаж байгаагүй зүйл юм. Технологийн болон агуулгын, ажил үүргийн хувьд цоо шинэ сэдэв боллоо. Үүний цаана блокчейн технологийн тухай асуудлыг ярих ёстой юм. Блокчейн бол дараагийн интернэт юм. Энэ интернэт нэвтэрснээр аюулгүйгээр мөнгө шилжүүлэх цахим гарын үсгийг бий болгох юм. Тэгэхээр янз бүрийн лавлагаа болон бусад зүйлийг авах гэж бөөн ажил болох шаардлагагүй болж байна. Цахим гарын үсгээр байгаа газраасаа хуралд оролцож гарын үсэг зурж болно.  Чиний гэрээг хүлээн зөвшөөрнө. Ийм ажлууд бий болж буйг зарлачихлаа. Гэхдээ манай форумын онцлог нь яриад л өнгөрөх юм. Ярьсан зүйлээ ажил хэрэг болгоход ажиллах ёстой. Монголын эдийн засагт тушаа болж буй зүйл бол НӨАТ. Компанийн орлогоос татвар авах нь хөл рүү нь буудаж буйтай ижил. Ийм учраас манай хувийн хэвшил хөл дээрээ босч чадахгүй байна. Иргэд мянга, мянгаараа Солонгос руу зугатаад байгаа юм. Үүнийг засахгүйгээр Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй. Форумаа бид ярьж, дараа нь юу хийх ёстой вэ гэдгээ  биелүүлж чаддаггүй. Форумыг зохион байгуулагчид ч гэсэн үүнийг анхаарах хэрэгтэй.

 

Эдийн засагч Ч.Ганхуяг:

 

-У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн эхний нээлттэй хэлэлцүүлэг энэ удаагийн эдийн засгийн форум юм. 2020 он хүртэл Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэлэлцэж,  санал тусгуулна.  Бид хэлэлцүүлгийн өмнө тодорхой ойлголцолд хүрсэн. Маш олон бизнес эрхлэгчид эргэлзээгээ тайлахаар ирцгээсэн. Ямартай ч бид хүчээ нэгтгэж, цаашдын ажлаа уялдуулна. Мега төслүүдээ хэрхэн хөдөлгөх, ДЦС-уудаа барих уу зэрэг хэлэлцэнэ. Мэдээж хэрэг, том төслүүдээ хөдөлгөж, бүтээн байгуулалтаа өрнүүлж, шинэ хөрөнгө оруулагчид орж ирж, санхүүгийн  зах зээлээ хөдөлгөөсэй гэж хүсч, хүлээж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-18
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-18