Ажлын хэсгийн тайланг сонслоо
2018-5-22

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан сонслоо. Сангийн зарцуулалтын тайланг цаг хугацаанд нь ирүүлдэггүй, санхүүгийн зарцуулалт тодорхойгүй гэсэн шүүмжлэлийг ажлын хэсэг хэлж байлаа. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Н.Номтойбаяр “Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд хүссэнээрээ эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа. Энэ салбарт ажиллаж байгаа ажиллагсад хүнд байдалд ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой тогтоол гаргах шаардлагатай байна. Буруу зөрүү зүйл байна. Удирдлага, менежмент дээр алдаа гараад байна. Тухайн үед Хаанбанк, Төрийн банкин дээр тэтгэвэр авагчдын 90 хувь нь төвлөрч байсан. Өрсөлдөөн бий болгоод явж ирсэн. Засгийн газрын бонд худалдан авч болно. Салбарын сайд зохицуулалт хийх хэрэгтэй. Хууль журамд байхгүй гээд үлбийгээд суугаад байж болохгүй” гэсэн бол НХХ-ийн сайд С.Чинзориг:

 

-Тэтгэврийн зээлийн хүү буурсантай холбоотой хадгаламжийн хүү нэг хувиар буурсан. Гэтэл одоо мөнгийг хадгаламжинд байршуулсангүй гэж байна. Би тэтгэврийн зээлийг бууруулахтай холбоотой 16 тэрбум төгрөгийг банкинд байршуулсан. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, арилжааны банкны зардлыг нэг хувиар бууруулсан.  Энэ бол Монголбанктай хамтарч ажилласны үр дүнд гарсан гэсэн юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин