Ноцтой зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирчээ
2018-05-22

 

Замын цагдаагийн албаны ЖШУХ өчигдөр /2018.05.21/ нийт 392 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 308 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 12 хүн гэмтэж бэртсэн байна.

 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, мөргөлдөх хэлбэрээр 9 осол бүртгэгдсэн бөгөөд орон нутгийн замд ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирчээ.

Тухайлбал:

 

  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2-р багийн нутаг “Мухар зах” гэх газар T.Hilux маркийн автомашин онхолдож, зорчигч 50 настай, эмэгтэй А-н амь нас хохирсон.

 

  • ЧД-ийн нутаг тэнгис кино театрын урд замд T.Pruis маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 42 настай эмэгтэй З-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

 

Албаны алба хаагчдаас цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдсэн, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан нийт 9 осол, хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулан ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин