Улс төрийн тогтворгүй байдал хөгжлийн бодлогод тээг болсон
2018-05-22
Гэрэл зургийг MPA.mn

 

“Монголын эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд зохиогдож байна. Тус форумаар “Монголын хөгжлийн загвар”сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүгийг Ерөнхий сайд асан Р.Амаржаргал удирдан явуулав. Монголын эдийн засгийн хөгжлийн загварын талаар оролцогчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

 

Эдийн засагч н.Энхтайван:

 

-Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаанаас хөгжлийн загвар гэж аваад явчихаар эдийн засгийн тогтолцоо харагдаж байна. Ингэхдээ Азийн орнуудын эдийн засгийн загвар тогтолцооны талаар ярьж болно. Бид өнөөдөр урт хугацааны баримт бичгээ хөгжлийн загвар  гэж болох байх. Манай ДНБ өнгөрсөн хугацаанд гурав  дахин  нэмэгдсэн. Нэг хүнд ногдох ДНБ хоёр дахин нэмэгдсэн статистик тоо байдаг. Монгол  Улс ямар хөгжлийн загвараар хөгжих вэ гэсэн ерөнхий дүр зураг хийгдсэн. Экспортын чиг загвартай хөгжлийн загвараар хөгжье гэж үзсэн. Тэргүүлэх салбар болох мал аж ахуй, хөдөө аж ахуй гэх мэт сүүлийн үеийн мэдээллийн технологитой холбогдсон салбаруудыг хөгжүүлэх нь зүйтэй юм. Үүнийг 1996, 2000, 2008 оны баримт бичгүүд дээр тусгагдсан.

 

УИХ-ын гишүүн асан А.Бакей:

 

-Монгол Улс байгалийн асар их баялагтай,  оюуны асар их потенциальтай орон. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан. Бид хууль, бодлого боловсруулж баталдаг. Харамсалтай нь бид бодлогын уялдаа холбоо, залгамж  чанарыг  хангаж чаддаггүй. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Либериал ардчилсан үзэл баримтлал биднийг ямар үр дүнд хүргэсэн бэ гэдгийг бодох хэрэгтэй. Бичиг баримтууд  хэрэгжихгүй байгаа шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал юм. Хамгийн гол нь улс төрийн тогтвортой байдал Монгол Улсад чухал. Хүнээ хөгжүүлэхгүйгээр улс орон хөгжихгүй. Өнөөдөр ашигт малтмалаа ашиглая гэхээр мэргэжилтэн хэд байна.

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

 

-Бид хөгжлийн загвар, бодлоготой. Харамсалтай нь бидний хөгжлийн бодлого, загварын дагуу  яваагүй. Бид хүссэн хэмжээнд хөгжиж чадаагүй. Улс төрийн намын манлайлал, улстөрчдийн манлайлал байхгүй. Бид олдсон боломжоо улс төрийн тогтворгүй байдлаас болж  ашиглаж чадаагүй. Энэ бол алдагдсан боломж юм.

 

Эдийн засагч С.Дэмбэрэл:

 

-Бид маш олон жил маш олон хөтөлбөр баталсан. Гэхдээ хэрэгжүүлэх зүйлээ орхигдуулсан. Хамгийн их хиртэй байгаа хуулийн засаглалын чанарын талаар хамгийн түрүүнд ярих нь зүйтэй. Хоёрдугаарт төрийн алба, гуравдугаарт уул уурхайн засаглал хиртэй байна. Бид хоёр толгойг хөдөлгөнө гэж яриад байгаа. Уул уурхайн засаглал нь улс төрөөс хамааралтай болчихсон байна. Одоо бага хугацаа үлдэж байгаа. Үлдэж байгаа хугацаанд хуулийн засаглалыг  сэргээх талаар хэд хэдэн хуулийг УИХ өөрөө санаачлаад хийгээсэй. Энэ бүхнийг засч залруулснаар ард иргэдийн итгэл сэргэнэ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Баабарыг сонсоод л дампуу гарууд буудаад л:
Ийм дампуу хүмүүс чуулахад эдийн засаг яаж сэргэхийн бэ? Баабар хужаагаас тархиа угаалгаад л эх орноо улам замбараагүй дампууруулж байгаа хүмүүсийг буудах юмсан.
2018-05-22