Онгоцны ослоор амиа алдагсдын тоо 111-д хүрлээ
2018-05-22

Кубын “Cubana de Aviacion” компанийн зорчигч тээврийн “Boeing 737” онгоц Кубын Хавана хотоос хөөрөөд удалгүй осолдсон билээ.

 

 

Энэхүү аймшигт ослын улмаас 110 хүн амиа алдаж, гурван хүн бэртсэн юм.

 

Амьд үлдсэн иргэдийн биеийн байдал тааруухан байгаа бөгөөд өнөөг хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

 

Тэгвэл дээрх гурван иргэний нэг амиа алдаж, хохирогчдын тоо 111-д хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Греттел Ландров гэх 23 настай оюутан өчигдөр нас барсан гэдгийг гэр бүлийнх нь баталжээ.

 

19 настай Майлен Диаз, 39 настай Эмилей Санчез нар ухаангүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин