Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд дэмжлээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Түүнийг УИХ-аас нэр дэвшүүлсэн томилсон бөгөөд орны хүнийг нь мөн парламент томилох юм. Энэ дагуу УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ш.Солонгыг нэрийг дэвшүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороонд албан бичиг хүргүүлжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус томилгоог хэлэлцэж, хуралдаанд оролцсон 11 гишүүний 100 хувийн саналаар түүнийг дэмжлээ.
Ш.Солонго нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1979 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг, 1984 онд Москвагийн их сургуулийн хуулийн факультетийг төгссөн, хуульч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
Ш.Солонго нь ЗГЭХГ-ын түшмэл, Засгийн газрын Тамгын газарт түшмэл, Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж. Төрийн албанд 34 жил ажиллажээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ