Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ
2018-05-22

 

 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар өчигдөр /2018.05.21/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

 

Улсын хэмжээнд 2017 онд жолооч нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн 793 осол  үйлдсэн байна.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан зам тээврийн ослоос гадна явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож амь насааа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүтгэгджээ.

 

Иймд гарч болох эрсдлийг тооцож, өөрийн болон бусдын амь бие эрүүл мэндийг хохироохоос болгомжилж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед автомашин жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZUWLUKH BISHEE , SHAARDAKH KHEREGTEY , SOGTUU JOLOOCHIIN ERKHIIG BUKH NASAAR NI KHASALKH KHEREGTEY ,YASAN CHI NYALUUN , URUWCHKHUN TUR WE ? KHUN ALWAL YANA?
2018-05-22