Хорт хавдартай сувилагчид туслахаар хандивын тоглолт хийнэ
2018-05-22

 

Сувилагчид цалингаа нэмүүлэхээр  Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан хийсэн. Энэ үеэр сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо мэдэгдсэн. Тэгвэл түүнд туслах хандивын тоглолтыг Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам, НЭМГ-тай хамтран зохион байгуулахаар болжээ. 

 

Ж.Уранчимэг нь 14 жил хавдрын сувилагчаар ажилласан бөгөөд цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ганц сувилагч аж. Иймд эрүүл мэндийн салбарынхан Энэтхэг улсад цусны үүдэл эс шилжүүлэх эмчилгээнд зориулсан "Сувилагчийн үнэний өчил" хандивын тоглолтыг "Ub palace"-ийн концертын танхимд энэ сарын 28-нд 14.00 цагт  зохион байгуулахаар тов зарлалаа. 

 

Сувилагч Ж.Уранчимэгт сэтгэлийн хандив өгөхийг хүсвэл 5046159766 /Хаан банк-Уранчимэг/ дансанд хандив өргөж болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин