Монгол сийлбэрчид олон улсын тэмцээнд тэргүүн байр эзлэв
2018-05-22

 

Оросын холбооны улсын Ангарск хотын Лукаморед найм дахь удаагаа зохиогдсон “Олон Улсын модон баримлын фестиваль”-д оролцсон Монгол сийлбэрчид тэргүүн байр эзэлжээ.

 

Уран сийлбэрчин Б.Баярсайхан, Д.Цэрэнбат нарын хамтран ур ухаанаа шавхан урласан үхэр унан тоглож буй гурван хүүхдийн сийлбэр бүхий бүтээл шүүгчдээс өндөр үнэлгээ авч, олон улсын наадмын шилдэг бүтээлээр шалгарчээ.

 

Фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс орон орны 144 баг оролцох хүсэлт илгээж 32 баг шалгарч үлдсэнээс манай Улсын баг ийнхүү аваргалжээ.

 

Б.Баярсайхан, Д.Цэрэнбат нар нэг ангийн найзууд аж.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин