Мун Жэ Ин Цагаан ордонд зочилж, Трамптай уулзлаа
2018-05-23

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин АНУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр Цагаан ордонд зочилж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан байна.

 

Удирдагчид олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалтын талаар ярилцжээ.

 

Мун Жэ Ин “АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалтыг амжилттай болоход нь зуучлах хүсэлтэй байгаа. Энэхүү уулзалт амжилттай болсноор олон асуудлыг шийдвэрлэх өгөөжтэй” хэмээн мэдэгдлээ.

 

Трамп “Ким Чен Унтай уулзах дээд хэмжээний уулзалт хойшлогдож магадгүй байна” гэв.

 

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт Солонгосын хойгт эхэлсний дараахан Хойд Солонгосын эрх баригчид ирэх сард болох ТРАМП-КИМ нарын уулзалт цуцлагдаж магадгүй хэмээн сануулсан юм.

 

Уг мэдэгдлийн дараахан Трамп, Солонгосын хойг дахь цэргийн сургуулилтаа цуцлах шийдвэр гаргасан билээ.

 

Трамп, Ким Чен Ун ая талыг харж, шийдвэрээ өөрчилж буйг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео дургүйцлээ илэрхийлэн Пхеньяны тэргүүн хандан “Трампаар тоглох хэрэггүй” хэмээн сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин