Пакистанд хэт халж, 67 хүн амиа алджээ
2018-05-23

Пакистаны Карачи хотноо хэт халсны улмаас гурван өдрийн дотор 67 хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Тус улсын Цаг уурын хүрээлэн “Цельсийн 40 хэм хүртэл халж байгаа. Хэт халуун өдрүүд энэ сарыг дуустал үргэлжлэх болно” гэж сэрэмжлүүлэв.

 

Хэт халууны улмаас өндөр настнууд болон олон цагаар барилга, тариалангийн талбайд ажилладаг хөлсний ажилчид гэнэ.

 

Эрх баригчид жирэмсэн эх, өндөр настануудыг гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.

 

2013 онд Карачи хотноо хэт халж, 1300 орчим иргэн амиа алдсан түүхтэй. Мөн Энэтхэгийн хойд мужуудад хэт халж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүн төрөлхтөний сүйрэл ойртож байна даа байгалийг бохирдуулж цаг уурыг гажуудуулцан хүн гэдэг бактер улам л өсөж үржсээр дэлхий өөрөө өөрийгөө галав юүлж цэвэрлэж эрүүлжих нь ойртсоор байгаа нь энэ
2018-05-23