Халуун хайлмаг ДЦС-ыг заналхийллээ
2018-05-23

АНУ-ын Хавай арал дээрх Килауеа галт уул энэ сарын эхээр сэрсэн билээ. Өнөөг хүртэл уг галт уулаас сэрсэн халуун хайлмаг орон нутгийн иргэдийг заналхийлж буй юм.

 

 

Халуун хайлмагны улмаас 32 байшин шатаж, аврагчид олон мянган иргэнийг гамшгийг бүсээс яаралтай нүүлгэн шилжүүлсээр байна.

 

Тэгвэл Килауеа галт уулаас урссан халуун хайлмаг Хавай арал дээрх дулааны цахилгаан станцыг чиглэн явж буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Халуун хайлмаг станцын хашаа хүртэл урсаад байна.

 

Эрх баригчид аюулгүй байдлын улмаас цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, урьдчилсан арга хэмжээ авахыг албаныханд үүрэгдсэн байна.

 

Ажилчид эхний ээлжинд цахилгаан станц дахь шатамхай бодисуудыг гаргаж, үйлдвэрийн гүний худгийг хүйтэн усаар дүүргэжээ.

 

Хэрвээ халуун хайлмаг гүнийн худаг руу орвол устөрөгчийн сульфатын хий ялгаруулах эрсдэлтэй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Хүхэрт устөрөгч гэнэ л дээ:
Гүний худгийг яасан гэв ээ.
2018-05-26