АН: У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тус бүлэг гурван асуудал хэлэлцжээ. Засгийн газрын гишүүдийг огцруулах шаардлагыг  АН-ын бүлэг тавьсан. Гэвч Засгийн газар хариу мэдэгдээгүй байна.  Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Нэр бүхий хоёр сайдыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлээгүй нь ҮХЦ-д хандахад хүргэж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан. Төсвийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлээгүй. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бусдын орон сууцанд түрээсийг нь төлөлгүй амьдардаг. Түүний ах дүү, хамаатан саднууд нь нэрийг нь барьж хууль бус үйлдэл хийдэг. Түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг ҮХЦ-д тавихаар байгаа. Монголын хүний төлөө намаас АН-ын бүлэгт  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид холбогдох 17 үл хөдлөх хөрөнгийг шалгуулах  тухай гомдлыг ирүүлсэн. Энэ ноцтой асуудлыг Монголын хүний төлөө нам  хууль хяналтын байгууллагад шалгуулах эсэх нь өөрсдийнх нь асуудал гэлээ.

 

Засгийн газрын гадаад өр өссөн

 

Дараагаар нь АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Өнөөдөр дотоод өр авлагыг барагдуулсан гэж яриад байна. Үзүүлэлтээрээ дотоод өр авлага буурсан үзүүлэлт харагдаж байна. Гэхдээ энэ нь Засгийн газар сайндаа биш ОУВС-гийн урт  хугацааны зээлээр барагдуулсан. 2017 онд  Монгол Улсын гадаад өр авлага 22.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 6 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тэр дотроо Засгийн газрын гадаад өр 6 их наядаар өсчээ.  Засгийн газрын өр улсын гадаад өр өсөхөд нөлөөлсөн байна.  Энэ их мөнгөөр юу хийсэн бэ. Өнөөдрийг хүртэл эрх баригчид нэг ч км зам тавиагүй. АН-ын эрх барьж байх үед хэрэгжүүлж байсан ажлын туузыг хайчилж байгаа. Цэвэрлэх байгууламжийн ажлын тендэр ч зарлагдаагүй, ажил нь ч эхлээгүй байна. Жил бүр худлаа амлаж, гэрээ хийдэг. Ийм байдлаар улс орны хөгжлийг хангахгүй.

 

ҮХЦ-ийн гишүүнээр УИХ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгын нэрийг дэвшүүлснийг АН-ын бүлэг дэмжихээр болжээ.  Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Гэм буруутайн шүүхээр нотлогдоогүй учир Засгийн газар шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн гэж байсан?

 

АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Бусдын байранд үнэ төлбөргүй түрээслэн амьдарч байгаагаа, Эрдэнэт үйлдвэрт шахаа хийснээ Ц.Нямдорж сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ч.Хүрэлбаатар сайд ах дүү нартайгаа хуйвалдаад орд газрыг худалдаж байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар, түүний сайд нарыг хууль зөрчсөн үндэслэлээр асуудал тавина. Үндсэн хуулийг хэлбэрлэлтгүй сахиж ажиллах үүрэг Засгийн газарт бий. Засгийн газар нь Үндсэн хуулийн заалтыг дагаж мөрдөөгүй цагт бусад хүмүүст шаардлага тавих эрхгүй. Өнөөдөр Засгийн газрыг огцруулах чадамж АН-д байхгүй.  Тиймээс бид асуудлыг ҮХЦ-д тавина.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Сөрөг хүчин хяналт тавих, хариуцлага тооцох үүрэгтэй. Бидэнд Засгийн газраас хариу ирээгүй байна. Засгийн газар худлаа ярихаа болих хэрэгтэй. Гэм буруутайг хуулийн байгууллагаар шийддэг асуудал биш.

 

-ҮХЦ-д АН өөрсдийнхөө хүнийг оруулна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

 

АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-АН-д ҮХЦ-д өөрсдийнхөө хүнийг байршуулах боломж байхгүй. Ерөнхийлөгч санал болгох нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. АН нөлөөлөх боломж байхгүй л дээ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ засаг хэний ч хийгээгүй ажлыг хийгээд ирэхээр юунд нь бухимдаад байгаа юм бэ. Үр хүүхэд маань утаагүй, эрүүл орчинд өсөж л байвал АН байна уу МАН баына уу ялгаа алга. Утаа багасаж л байвал ЧӨТГӨР ч байсан дэмжих л болно
2019-12-03
Zochin:
Та нарын огцруулах гээд байгаа сайдуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх яамдынхаа ажилыг дүгнээд сайн ажилласан болохоор шагнаад байгаам биш үү. Ерөнхий сайд гэдэг чинь танхмынхаа сайн яамдыг урамшуулж саар нэгийг арга хэмжээ авч үнэхээр ажиллаж чадаж байна. Харин АН-хан болохоор сайныг нь үзэн ядаж саарыг нь дэмжээд явах бололтой . Энэ бодлого чинь цаашид Улсаа хөгжүүлж ард түмнээ сайн сайхан амьдралд хүргэх гэсэн МАН-н бодлогыг боомилж гацаах гэсэн арчаагүй эх орон ард түмнээ гэсэн сэтгэлгүйг харуулаад байгаам биш үү С. Эрдэнэ даргаа.
2018-05-23
Zochin:
С. Эрдэнэ даргатай АН-хан ард түмнээ ядуу тарчиг амьдралтай өлөн зөлмөн байлгах бодлоготой байдаг бололтой. Ард түмэнийг ийм байдалд байлгаж сонгуулиар тав арван төгрөгөөр санал авах гэсэн бодлого байдаг юм уу. У. Хүрэлсүхийн засгийн газар зөв бодлогоор ажиллаж эдийн засаг сайжраад ирэхээр элдвийн юм яриж ард түмний толгой угааж байдагаа зогсоомоор юм. Та нар засаглаж чадахгүйгээ тодоос тод харуулж чадсан . Хийж бүтээж чаддаг нь засаглаг С. Эрдэнээ чи БГД засагла .
2018-05-23
зочин:
Сайн байна,одоо энэ хоёрыг шүүхэд яагаад өгөхгүй байгаа юм болоо? Шүүх прокурор нь хөдлөхгүй байгаа юм болов уу?Эрдэнийг НД-ын асуудлаар, Эрдэнэбатыг 49-ын асуудлаар,.... гэх мэт өгдөг газар нь өгмөөр...Ж.Энхбаяр гишүүн их хурлын индэр дээрээс их л тодорхой ярьж байсан санагдана.
2018-05-23
Зочин:
Энэ намууд сонин шүү. Нмагүй байвал яасийн ер нь. Жаахан гайгүй болоод ирэнгүүт л одоо энэ нөхдүүдийг унгана гэж боддог юм байна.
2018-05-23
Зочин:
Эргүү С.Эрдэнэ. Д.Эрдэнэбат хоёр улс төржихөө болимоор юм.Хасах байсан эдийн засгийн нь дөнгөж өндийлгээд ирэнгүүт л хэл ам гаргаад яасан ичих булчирхайгүй ноходууд вэ.Та нар өнгөрсөн 4 жил гайгүй байсан эдийн засгийг элгээр нь хэвтүүлээд аваа биз дээ Тийм сүрхий байсан юм бол монгол улсын эдийн засгийг өөд нь татаад цалин тэтгэвэрээ ханатал нэмээд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх чинь яасан юм.Айл өрхийг судалгаа авах нэрийн дор баян ядуугаар нь та нар ялгаварласан шүү. та нарын тавьсан өрийг барагдуулах гэж үйлээ үзэж байх шиг байна.АН засаг барьж байх хугацаанд дандаа өрний тулам болдог нь худалаа юу.1996-2000 онд яалаа бид 3 сар цалингаа авч чадахгүй байлаа шүү дээ.
2018-05-23
гаальчин:
гаальд огт ажил хийхгүй байж байгаад хөөгдсөн нөхөр улс төр хийгээд л
2018-05-23
mgl:
yasan be ediin zasag sergeheer uurlaad bgaamyy
2018-05-23
Zochin:
Booj uhne naaduul chini.uur hiij chadah um baihgui.
2018-05-23
зочин:
Эдийн засаг сэргээд ирэхээр АН-ын хорлон сүйтгэгчид боож үхэхнээ,,, Яг үнэндээ АН-ын тарьсан өрийг , гайг арилгах гэж наад засаг төр чинь үйлээ үзэж байгааг ард түмэн ойлгож байна даа
2018-05-23