Сэтгүүлчдийн баг Хойд Солонгост хөл тавьжээ
2018-05-23

Хойд Солонгосын Вонсон хотноо гадаадын 10 гаруй сэтгүүлч хүрэлцэн ирсэн талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ.

 

 

Сэтгүүлчид Пунгери цөмийн туршилтыг талбайг хаах албан ёсны ёслолын ажиллагааг олон улсад шууд дамжуулах үүрэгтэй юм. Вонсон хотноо “Ассошиэтэд пресс”, “Си-Эн-Эн”, “Си-Би-Эс”, “RT” зэрэг агентлагийн сэтгүүлчид иржээ. Мөн Хятадын хэд хэдэн сонин, телевизийн сэтгүүлч багтсан гэнэ.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “Энэ сарын 23-25 өдрүүдэд Пунгери цөмийн талбайг хаана” хэмээн мэдэгдсэн.

 

 

Өмнөд Солонгосын найман сэтгүүлч уг ажиллагаанд оролцох ёстой байсан ч Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтаас болж Пхеньян хэлэгнэж, сэтгүүлчдийг хүлээн авахаас татгалзсан юм.

 

Тэгвэл өнөөдөр Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн нэрсийг Хойд Солонгос хүлээн авсан тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч мэдэгджээ.

 

Олон улсын сэтгүүлчид цөмийн туршилтын талбайг хаах ажиллагааг сурвалжлахын тулд Хойд Солонгос улсад 10 мянган ам.доллар өгч буй билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин