Улсын заан Б.Пүрэвсайханаас допинг илэрчээ
2018-05-23

Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж буй “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд  31 бөхийг сэргээшийн шинжилгээнд хамруулсан тухай өмнө нь мэдээлсэн.

 

 

Шинжилгээнд хамрагдсан 31 бөхөөс дөрөв нь сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон, өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэг бөх “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид явуулсан тухай мэдэгдлийг “Допингийн эсрэг үндэсний төв”-өөс өнөөдөр /2018.03.09/ танилцуулж байв.

 

Монгол Улсын заан Б.Пүрэвсайханы “А” дээжинд Допингийн төрөлд хамаарагдах  Анаболик бүлгийн экзогений гаралтай андрогены стеройд төрлийн бодис илэрсэн бөгөөд Б.Пүрэвсайханы хүсэлтээр  “В” дээжийг шинжлүүлэхэд уг бодис дахин илэрсэн лабораторийн дүгнэлт гарчээ.

 

Иймд Дэлхийн допингийн эсрэг хуулийн дагуу Улсын заан Б.Пүрэвсайханг допинг хэрэглэсэнд тооцож байгааг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдэгджээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Допингийн төрлийн эмүүдээ сайн хэлж ярьж өгөх хэрэгтэй. Хэн ч мэдэхгүй шүү дээ. Таг харанхуй байчихаад өрсөлдөгчөө намнах байдлаар ажиллаж болохгүй ээ нямдорж, данзан, батэрдэнэ, магалжав, сайнбаяраа. Магалжаваа чи 7 давж үзээгүй нямдоржийн бууны нохой шүү дээ. Чамайг зааны энтэй гэж монголын ард түмэн хэзээ ч бодохгүй. Нямдоржийн шургаагаар заан авчихаад одоо өрөө төлж яваа банди шүү дэн
2018-05-23
Ямар зориулалттай эм юм бэ
2018-05-23
Бөх:
Допинг илэрсэн нь үнэн. Юм бол арга хэмжээ авч цолыг нь хураагаачээ,,,,
2018-05-23
Зочин:
Харин тийм, яаж ч чадахгуй байж, худлаа суржигнээд, Женкогийн бехийн эрхт ес тогтчихоод байхад
2018-05-23
тэгээд яахын яаж ч чадахгүй ш дээ
2018-05-23
Зочин:
Харин тийм, яаж ч чадахгуй байж, худлаа суржигнээд, Женкогийн бехийн эрхт ес тогтчихоод байхад