Дөрвөн сарын хугацаанд 28 мянган хүн эрүүлжүүлэгджээ
2018-05-23

Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сард 14632 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5772 (65.1%)-оор өсжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хулгайн гэмт хэрэг 3164 (2.1 дахин), залилах гэмт хэрэг 1119 (2.5 дахин), дээрмийн гэмт хэрэг 524 (4.2 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 785 (29.9%), хөрөнгө завших гэмт хэрэг 165 (3.0 дахин), хүчингийн гэмт хэрэг 103 (2.1 дахин), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 80 (29.9%)-аар өссөн нь голлон нөлөөлөв.

 

Харин бүртгэгдсэн гэмт хэрэг 2018 оны 4 дүгээр сард 4254 болж, өмнөх оны мөн үеэс 2103 (97.8%)-аар, өмнөх сараас 505 (13.5%)-аар тус тус өссөн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны эхний 4 сард 68.0 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 10.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 32.2 (32.1%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 21.8 (67.2%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас 2018 оны эхний 4 сард 3057 хүн гэмтэж, 360 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 474 (13.4%)-өөр, харин нас барсан хүн 2 (0.6%)-оор тус тус буурсан байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний 4 сард 12744 болсны 618 (4.8%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 5575 (43.7%) нь эмэгтэйчүүд байна.  Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2018 оны эхний 4 сард 916 болж, өмнөх оны мөн үеэс 947 (50.8%), эмэгтэй хүн оролцсон хэрэг 876 болж, 221 (20.1%), хүүхэд оролцсон хэрэг 230 болж, 81 (26.0%)-ээр тус тус буурчээ. Харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 650 болж, 92 (16.5%)-оор өссөн байна.

 

18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2018 оны эхний 4 сард улсын дунджаар 71 болж, өмнөх оны мөн үеэс 27 (61.4%)-гоор өссөн байна.

 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 2018 оны эхний 4 сард 381 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 98 (20.5%)-аар буурсан байна.  Харин малын хулгайн гэмт хэрэг 368 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 2.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 21 (6.1%)-ээр өссөн байна.


Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сард 28.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 3.4 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2158 (7.1%), баривчлагдсан хүн 689 (17.1%)-өөр тус тус буурсан байна.

Shuud.mn
Сонин хачин