Уилл Смит Хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дууг дуулна
2018-05-23

ОХУ-ын томоохон хотуудад зохион байгуулагдах хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ын албан ёсны дууг холливуудын нэрт жүжигчин, дуучин Уилл Смит дуулахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жүжигчин эр дуугаа Ники Жемтэй хамтран бичиж буй бөгөөд тун удахгүй сонсогчдын хүртээл болгохоор хичээнгүйлэн ажиллаж буй талаар Пуэрто-Рикогийн DJ  Нельсон мэдэгдэв.

 

Смит өөрийн 15.8 сая дагагчтай инстаграм хуудастаа Ники Жемтэй авахуулсан зургаа байршуулсан байна. Уг зураг дор жүжигчин эр “Бид шинэ дуу гаргахаар хамтран ажиллаж байгаа” хэмээн бчижээ. 

 

Смит Албанийн дуучин Эра Истрефитэй хамтран дуулах бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт клипнийхээ зураг авалтанд орцгоосон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин