“Харанга”-ийн тоглолт хоёр өдөр үргэлжилнэ
2018-05-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Харанга хамтлаг 30 жилийн ойгоо угтаж “Хайрла” тоглолтыг үзэгчиддээ зориулан тоглохоор болжээ.

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат  “Бид 35 үсгээр сэтгэлээ илэрхийлдэг хэдий ч "Хайр" гэдэг богинохон үгэнд хорвоо тэр чигээрээ багтдаг нь яалт ч үгүй үнэн. Харин дуу долоохон нотноос бүтэхдээ "Хайр"-ыг улам аугаа бүр ч хүчтэй илэрхийлж чаддаг. Тиймдээ ч бид алс холд байсан ч дуу хуураар бие биенийхээ сэтгэл зүрх,хайрыг мэдэрч чаддаг. Харин бид та бүхнийг бие биеэ хайрлагтун хэмээн “Хайрла” тоглолтоор “Харанга” дэлдэнэ. Бидний одоо амьдарч буй нийгэмд сайн зүйл олон хэдий ч, бухимдаж уурласан, заримдаа аливаад маш догшин хэрцгий хандаж байгаа нь хэн бүхний нүднээ харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгаа. Хүмүүс хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандах хандлага зэрэг аливаа үйлдлүүддээ “Хайрла” гэдэг үг болон илэрхийллийг бүрэн мартсан мэт. Тиймээс бид нийгэмд хандаж аугаа яруу найрагч О.Дашбалбарын бичсэн “Амьддаа бие иэ хайрла хүмүүсээ” хэмээх бидний мэддэг мөртлөө мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийн утгыг энэ тоглолтоороо дахин, дахин илэрхийлэхийг зорьж байна” хэмээв.

 

“Хайрла” тоглолт ирэх зургадугаар сарын 8,9-нд 19.00 цагт “Ub palace”-ийн концертын танхимд болно. Тасалбарын үнэ 35-50 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд удахгүй худалдаанд гарах юм байна. Тасалбарыг https://www.ticket.mn сайтаар захиалах боломжтой аж.

 

 Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
новш:
морь мал дуулдаг харанга хамтлаг, рок гэдэг юмыг мартсан даа
2018-05-24