Зөвшөөрөлгүй байгууламжийг албадан нүүлгэнэ
2018-05-24

Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд

09:00 цагт "МОНГОЛ КИНОНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР" кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар болно. Утас: 99849000

 

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10.00 цагт НИХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно. Тус хурлаар бассейн, саун, халуун усны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн тухай хэлэлцэнэ. Холбогдох утас: 91887887

 

Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд

10.00 цагт нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд "ХАЯГДАЛ ЗАЙ ХУРААГУУР ЦУГЛУУЛАХ ЭХНИЙ ХАЙРЦГИЙГ байршуулна. Арга хэмжээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн байгаль орчны газар, нийслэлийн боловсролын газрын төлөөлөл оролцоно.
Холбоо:99041612

 

10.30 цагт “Гүйе! Түүе!” уриан дор ногоон бүсийн сайн дурын цэвэрлэгээ хийх аяныг өрнүүлэх гэж байгаа талаар Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийнэ. 325044, 9712-5557 / 9812-5557,
99057029


Blue sky зочид буудал Topaz танхимд

10:00-17:00 цагт "Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь" сэдэвт семинар болно. Холбогдох утас: 99650498

 

Улаанбаатар чуулгын байранд

12:00 цагт Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сайжруулах, зөв дадал хэвшүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой-2018" тэмцээн зохион байгуулна. Утас: 99091210, 88106605

 

Төрийн ордны В танхимд

11:00 цагт Монгол Улс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хуралтай. Утас 91915340, 88844482

 

ЧД 9-р хороо, Баянбүрдийн тойрог дээш өгссөн зам дагуу

11:00 цагт Геодези, усны барилга байгууламжийн газраас Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, албадан нүүлгэж, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлнэ.  Холбогдох утас: 88998134, 88030377

 

Нэгдсэн Үндэстний байгууллагын байрны 3-р давхарт

14.00 цагт “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс – Иргэний нийгмийн түншлэл” ээлжит 15 дахь уулзалт болно.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

16:00 цагт МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд

17:00-20:00 цагт “ГОВИЙН ДОМОГ” уран сайхны киноны нэрэмжит өдөрлөг болно. Утас 7014-0434, 7014-1951 

Shuud.mn
Сонин хачин