Нарны замын ачааллыг багасгахаар зөвхөн баруун эргүүлж байна
2018-05-24

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Нарны замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулжээ.

 

 

Тодруулбал Энхтайваны гүүрний зүүн хэсэг, Нарны замруу хойноос орох урсгалыг зөвхөн баруун гар тийш эргүүлж, ачааллыг бууруулах зорилгоор ажиллаж байна. Ингэснээр Замын цагдаагийн уулзвар болон урагш Махатма Гандийгийн гудамжруу орох ачааллыг багасгана гэж тооцжээ. Буцаж эргэх хөдөлгөөнийг Энхтайваны гүүрний баруун хэсэгт байрлах "Петровис" шатахуун түгээх станцаар зорчиж, үйлдлийг гүйцэтгэж болох юм байна. Ингэж огтлолцлолыг арилгаснаар тус уулзварын гэрэл дохионы зүүн эргэх горим хасагдаж хүлээлгийн хугацаа багасан Нарны замын хөдөлгөөний эрчим хёор талдаа нэмэгдэх давуу талтай ажээ. 

 

Иймд жолооч, тээвэрчдийг  зорчих чиглэлийг зөв төлөвлөж замын хөдөлгөөнд оролцохыг хүсэв. 

 

Shuud.mn
Сонин хачин
teneg durakuud
2018-05-25
За за сэлбийн гүүр гараад шинээр хийсэн гарцаа яах гэж байна????дандаа дүрэм зөрчигдөж байна!!!!!!! дээрээс нь түгжрэлийг нь яаж шийдэх гэж байна
2018-05-24
иргэн:
Энэ ёстой худлаа шүү, би өдөр бүр энэ уулзвараар олон удаа явдаг, нарны замын баруунаас зүүн тийш чиглэлд түгжрэл байхгүй сайхан болсон, ер нь 100 тэрбумаар гүүр барих шаардлага байна уу? ЗХУТөв нэртэй ажилгүй хэдэн хүн өрөөнөөсөө гарч зам газар дээр нь очиж үзэх хэрэгтэй, ард түмнийг бүү бухимдуул.
2018-05-24
Петровис дээр чинь баруун гар тийшээ эргэх эсвэл хориглоосон тэмлдэг байдаг ш дэ
2018-05-24