ШУУД: ҮХЦ-ийн гишүүнээр Ш.Солонгыг томилж, Д.Сугарыг чөлөөлөв
2018-05-24

 

 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын дарга танилцуулгыг хийсэн юм. Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.

 

    Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга тавдугаар сарын 21-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлж, хэлэлцүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 107 тоот захирамж гарган Ш.Солонгыг албан ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн. Нэр дэвшигч Ш.Солонго нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамтаар ам бүл дөрвүүлээ амьдардаг. 1979 онд нийслэлийн 23 дугаар сургууль, 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ. Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. Орос, англи хэлтэй. Ажиллаж, хөдөлмөрлөсөн байдлыг нь танилцуулбал, 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 34 жил ажиллажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуурыг бүрэн хангасан хэмээлээ. 

 

Дараагаар нь гишүүд санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Ш.Солонго даргыг ҮХЦ-ийн гишүүнийг мэргэжлийн түвшинд хийх бүрэн дүүрэн хийх боломжтой хүн гэж бодож явдаг. Энэ хүн 1986 оноос хойш Засгийн газрын гал тогоонд 34 жил ажиллаж, 18 Ерөнхий сайдтай ажиллажээ. Амжилт хүсье" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Ш.Солонго бол Монголын улс төрд зүтгэж яваа олон мянган эмэгтэйчүүдийн загвар гэж бодож байна. Нэг газар 34 жил ажиллана гэдэг том туршлага мэдлэг" гэсэн юм.  

 

Гишүүд үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар  Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо. Ийнхүү Д.Сугарыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөх тогтоолыг гаргалаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Za odoo sugar novshiig barij horino shu...0
2018-05-24
Tso:
Haanaas sanal bolgoson huniig tomilchvoo
2018-05-24
Кино үйлдвэрийг самарсан Ж Солонгын авгай ш дээ.
2018-05-24
сугар:
сугарлаа одоо 461
2018-05-24