Ц.Нямдорж: Эцэг эхчүүд хүүхдийнхээ асуудлаар "гал гарсан" үед мэдэж байна
2018-05-24

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.

 

Өмнөх хуулийн хэрэгжилтийн үр дүн, хөдөлмөр эрхлүүлэхгүйгээр хэрхэн албадан эмчлэх, энэ чиглэлийн боловсон хүчин, сэтгэлзүйчийг хэрхэн бэлтгэх талаар ажлын хэсгээс тодруулж байгаа юм. Гишүүн М.Оюунчимэг "Эрүүлжүүлэх байруудыг эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй. Согтуу хүмүүсийг эмнэлгүүдэд аваачиж эмчилнэ гэснээс нэг хэсэг дүүргийн  эмнэлгүүд өвчтөнүүд биш согтуу хүмүүсээр дүүрч байсныг хуулиар өөрчилж, зассан. Сурталчилгааны асуудал дутагдалтай байна. Телевизээр пивоны сурталчилгаа явж байна. Сургуулийн орчинд мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдол гарч байгааг анхаарч, хянах хэрэгтэй. Цагдаагийн албан хаагчид хичээн зүтгэж байгаа ч санхүүжилт дутмаг байна" гэлээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Төсөвлөж өгсөн санхүүгийн хэмжээнд хуваарилж ажиллаж байна. Гэхдээ төсөв, санхүү гэхээсээ зохион байгуулалт муутай, хүнд ажилласан юм билээ. Дарга нар нь доод шатандаа хүрч ажилладаггүй. Байдал хүндэрч байгаа нь үнэн. Аймаг, нийслэлийн цагдаагийн дарга нарын зөвлөлгөөний үеэр "Харъяа нутаг дэвсгэрт мансууруулах бодисын хэрэглээ залуус, оюутны дунд ямар байгаар судлах үүрэг өгсөн. Ажил авснаас хойш хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний асуудлаар Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулга хийж, зөвлөмж өгсөн. Хүүхэд залуучууд ихээхэн өртөж байгаа энэ асуудалд боловсролын салбарынхан анхаарч ажиллах хэрэгтэй. Цагдаа байтугай багш,сургууль, эцэг эх нь хяналт тавихад төвөгтэй. Дандаа нуугдаж хэрэглэж байгаа. Хүүхдэдээ 24 цаг хяналт тавина гэж байхгүй. Эцэг эх нь  "гал гарсан" үед нь мэдэж байна.  Эцэг  эх нь хүүхдийн учраа мэдэхгүй байхад багш, сургууль мэдэх төвөгтэй гэх зэрэг бодитой зовлон байгаа. 

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг барих биш өгч байга хүнийг нь барих хэрэгтэй байна.  Хөдөө орон нутагт архидан согтууруулах явдал их байна. Сонгуулиар нэр дэвшигч архи тараадаг үе хүртэл байсан шүү. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ шударга гэх Нямдорж цагдаагийг дампууруулж байна
2018-05-26
Зочин:
Манай ерөнхийлөгч хар тамхины зовлонг сайн мэднэ дээ. Хүү нь хар тамхи хэргэлдэг ., хамт мансуурсан хүн нь цонхоор " үсэрч " үхэээл гэх мэт
2018-05-24