Хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2018-05-25

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2018 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 8-13 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 7-12 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говь, талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрэл ширүүсч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин