Жоли Афганистан охидын тухай хүүхэлдэйн кино хийжээ
2018-05-25

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Анжелина Жоли анх удаагаа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино найруулж, үзэгчдийн хүртээл болгосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр уг бүтээлээ “Дэлхийн цөөхөн улсад охидууд амьдрах хэцүү байдаг” хэмээн тодорхойлжээ. Уг бүтээлийн нэрийг “Тэжээгч” гэдэг бөгөөд зөвхөн Афганистан охидын талаар өгүүлж буй юм.

 

Жүжигчин эмэгтэй, зохиолч Дебора Эллисын бүтээлээс санаа авч, Ирландын киноны найруулагч Нора Твомитэй хамтран ажилласан байна.

 

Киноны дууг гэх 2011 онд Афганистан дахь “Талибан” бүлэглэлийн дор өссөн Канад жүжигчин Саара Чаудри дуулжээ. Тэрбээр талибанчууд болон Афганистан охидын нөхцөл байдлын талаар хамгийн сайн мэдэх учир Жоли уран бүтээлдээ хамтран ажиллах санал тавьсан гэнэ.

 

 

Жоли сүүлийн жилүүдэд Ойрхи Дорнодын хямрал, дүрвэгсэд болон бага насны охидуудыг хүчээр гэрлүүлэхийн эсрэг кампанит ажил зохион байгуулахаас гадна НҮБ-ын энхийн элчийн хувиар дүрвэгсдийн амьдарч буй хуаранд айлчилж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан түүхтэй.

 

Жоли сүүлд Камбожийн дайны талаар өгүүлэх “Камбож охины тэмдэглэл: Тэд эхлээд миний эцгийг хөнөөсөн” уран сайхны киног хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин