Ким Чен Ун: Трамптай хэзээ ч уулзахад БЭЛЭН

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Хойд Солонгосын тал “хариу өгөхгүй” байгаа учир ирэх сарын 12-нд Сингапурт товлогдоод байсан ТРАМП-КИМ нарын уулзалтыг цуцалж буйгаа мэдэгдсэн билээ.
Хойд Солонгосын эрх баригчид Солонгосын хойгт эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан “Аянга” нэртэй цэргийн сургуулилтыг “Өдөөн турхиралт” хэмээгээд “АНУ-ын тэргүүнтэй хийх уулзалтаа цуцалж магадгүй” хэмээн сүрдүүлсэн юм.
Уг сүрдүүлгээс нэг өдрийн дараа Трамп дээрх цэргийн сургуулилтыг зогсоосон ч Ким Чен Унаас тодорхой хариу ирэхгүй удсан учир уулзалтаа цуцлахаас өөр сонголт олдоогүй талаараа өчигдөр хэвлэлийнхэнд учирласан билээ.
Пхеньян, Трампын мэдэгдлийн дараахан “АНУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийх туйлын сонирхолтой байна. Шаардлагатай гэвэл АНУ-ын Ерөнхийлөгчтэй хаана, хэзээ ч уулзахад бэлэн. Хойд Солонгос улс, АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард сууж, ямар ч асуудлаар хэлэлцэхэд бэлэн байна” хэмээн мэдэгджээ.
Трамп бие даан ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалтыг цуцалсан явдалд Ким Чен Унд таалагдаагүй талаар Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ