Хүүхдийн баяраар мэргэжлийн хяналтын 150 байцаагч ажиллана
2018-05-25

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн бэлгэнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

 

Эх үрсийн баярыг угтан энэ сарын 7-ноос эхлэн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хяналт шалгалт хийжээ. Одоогоор 100 гаруй аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа үйлчилгээний газруудыг шалгаад байна. Шалгалтаар 219 зөрчил илрүүлж, 164-ийг нь газар дээр нь арилгуулж, холбогдох арга хэмжээг авчээ.

 

Шошгийн шаардлага хангахгүй 28 нэрийн 5.5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг сүлжээнээс татан авсан байна. Мөн хадгалалтын горим зөрчсөн 27 нэрийн 260 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг устгуулжээ. Зөрчил гаргасан 24 аж ахуйн нэгжийг 7 сая төгрөгөөр торгосон байна.

 

Хүүхдийн баярын өдрүүдэд улсын 150 байцаагч хяналт шалгалтаар ажиллах юм байна.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Н.Цагаанхүүгийн ганц хийж чаддаг юм нь энэ шүү. Хулгайч, худалч, авлигачдыг үргэлж өмгөөлж хамгаалж явдаг. Энэхүү том системийг удирдаж байж хангалттай хэмжээний мэдлэг мэдээлэлгүй этгээд. Томилсон хүмүүсийг нь хар. Буянт-Ухаа боомтод гэхэд 3 хэлтэс бүтэц орон тоог нь баталж 3 хэлтэс бий болгосон боловч мэргэжилтэн байхгүй. Зүгээр л намын шугамаар дарга нар үйлдвэрлэж шахсан. Тухайн дарга нар дотор ажил хийдэг хүн үзээд өгье гэсэн ч ганц ч ажлаа мэдэхгүй, чиглүүлэх хүн ч алга. Н.Цагаанхүүг томилогдон ирсэнээс хойш Буяни-Ухаа Монголын элит архичдыг энэ албаруу шахаж эхэлсэн. Н.Үнэнбаатар гэж нөхөр байх юм. Сэлэнгийн Хилийн мэргэжлийн хяналтын дарга нэртэй байсан юм шиг байгаа юм. Буянт-Ухаа боомтод ирээд жил хагас болоход ээлжиндээ эрүүл саруул хоносон нэг ч тохиолдол байхгүй. Өглөө ажилдаа ирлээ архиа уулаа тасарлаа харьлаа г.м. Энэ бүхнийг өөгшүүлж хамт ууж иддэг албаны дарга Б.Отгонцэцэг мөн түүний хамтаатан садан, найз гэх тодотголтой Н.Отгонцэцэг мэт бүлэг этгээдүүд ууж идэхийн донд нэрвэгдээд 2 жил боллоо. Мэддэг ч амьтан алга мэдсэн мэлэрч суудаг Н.Цагаанхүүгээс өөр амьтан алга.
2018-05-30