Энэтхэг зоогийн газарт дэлбэрэлт болж, 15 хүн гэмтжээ
2018-05-25

Канадын Миссиссога хотноо үйл ажиллагаагаа явуулах “Bombay Bhel” гэх Энэтхэг зоогийн газарт 10.30 цагийн үед үл таних этгээдүүд халдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

25-30 орчим насны хоёр залуу зоогийн газарт орсныхоо дараа тусгай зориулалтын төхөөрөмжийг дэлбэлсэн байна.

 

Уг үйл явдлын улмаас 15 хүн шархадсан бөгөөд гурван хүний биеийн байдал тааруу байгаа талаар албаныхан өгүүлэв.

 

Зоогийн газрын хяналтын камерт халдлага үйлдсэн этгээдүүд бичигдсэн байна. Тэд малгайтай хар цамц, жинсэн өмд өмссөн байсан бөгөөд нэг нь гартаа төхөөрөмж барьсан байжээ. Цагдаагийнхан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин